нийгэм

“Ford Forum 2019” арга хэмжээ боллоо

Таны сэтгэгдэл

2019 оны 2 дугаар сар 22-ны өдөр “Ford Forum 2019” арга хэмжээ “Ford” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

МСМ группийн Борлуулалтын албаны ахлах менежер н.Ариунболд: 2018 оны 10-р сарын 01-ны өдрөөс МСМ групп өөрийн автоматив салбарт “Форд” брэндийг нэгтгэсэн. Өнөөдөр бид харилцагчдаа хүлээн авч “Форд шоу рүүм” нээгдсэн гэдгийг албан ёсоор мэдээлэх журмаар зохион байгуулж байна. Мөн харилцагчдынхаа хувьд ү өгөөжтэй байлгах зорилгоор эдийн засаг, уул уурхайн төлөв байдлын талаар энэхүү форумыг зохион байгуулж байна.

МСМ группийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан чанартай дээд зэргийн үйлчилгээг шуурхай байдлаар хүргэж байгаа. Мөн бид харилцагчдадаа санхүүгийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаа.

Уг арга хэмжээний хамтран зохион байгуулагч “Хаслизинг” ХХК-ийн Бизнес хариуцсан захирал н.Мөнхзул “Хаслизинг” ХХК бол санхүүгийн түрээс, лизингийн үйлчилгээ үзүүлдэг. “Хаслизинг” ХХК “Форд” брэнд дээр ямар нөхцөл бий болгож байна вэ гэвэл бидМСМ группийн шоу рүүмд өнгөрсөн жил нээсэн. Ингэснээр харилцагчид богино хугацаанд, бага хүүтэйгээр санхүүгийн таатай нөхцөлөөр “Форд” брэндийг авах боломжтой болж байгаа.

МСМ групп, Хаслизингээс хамтран харилцагчдынхаа дунд зохион байгуулсан энэ үдэш эдийн засаг, уул уурхай, автоматив салбарын хөгжил, цаашдын чиг хандлагын талаар албаны мэдээллийг түгээснээрээ онцлогтой байлаа.

Тодруулбал, МСМ группийн гүйцэтгэх захирал Марк Габел “Автоматив салбарын ирээдүйн төлөв”, Хас банкны эдийн засагч С.Болд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, “Business council of Mongolia” дэд захирал Камерон Макрэй Уул уурхайн салбарын төрөөс баримтлах бодлогын талаар тус тус мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

680
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл