нийгэм

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

Таны сэтгэгдэл

Очир төвд амиа алдсан 13 настай охины амийг хөнөөсөн хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нарыг буруутгаж, Баянзүрх дүүргйг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд тэд одоо ялаа эдэлж байгаа.

Тэгвэл энэ хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1_2_2.4,  10.1_2_2.7, 10.1_2_2.11, 11.6_2, 12.1_4-т зааснаар ялласан.  

Ялтан нарын өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бүх насаар хорих ялыг 15 жил болгохыг хүссэн бол нэг нь хэрэг хийгээгүй хэмээн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

М.Амарболд, Б.Жавхлан  нарыг өнгөрсөн долоо хоногт  шүүх байсан ч  давж заалдах шатны хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон байгаа.

Шүүх хурал өнөөдрийн 11 дэхь хурал бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

655
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл