нийгэм

М.Энхболдын охиныг ажлаас нь халж, намаасаа шахаж эхэлжээ

Таны сэтгэгдэл

2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ.

Тэгвэл энэ бүхэн нь МАН-ын өнөөгийн удирдлагад хангалтгүй санагдсан бололтой түүний охин Э.Хуланг  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халжээ.

Мөн цаашилбал түүний МАН дахь сонгуульт ажлуудаас нь ч чөлөөлөх гэж буй аж.

Өөрөөр хэлбэл М.Энхболдын охинг намаасаа шахаж гаргах нь зөв гэж МАН-ын өнөөгийн удирдлага үзсэн бололтой.

613
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл