энтертаймент

Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болно

Таны сэтгэгдэл

   Валентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал  “Хайр намайг хөтөлсөн юм…” драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.

   Драмчилсан шоу тоглолтод “Take off” хамтлаг болон дуучин Э.Агиймаа, П.Баярцэнгэл, жүжигчин С.Энхтулга, Э.Хонгорзул нар оролцон тоглож байгаа бөгөөд дуу, хөгжим, бүжиг, жүжгийн зохицол бүхий шинэлэг хэлбэрээр  орчин үеийн залуучуудын үзэж, сонирхохыг хүссэн тоглолт болохоороо онцлог юм.

   Эрхэм уншигч та бүхэн “Хайр намайг хөтөлсөн юм…” драмчилсан шоу тоглолт хайртай хүнтэйгээ үзэхийг хүсвэл 21-ээс дээш настай байхад хангалттай бөгөөд 96027007, 90003322, 88093881 дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

   Эрхэм та бүхнийг хайртыгаа хөтлөн ирж, хэзээ ч мартагдашгүй, гайхалтай нэгэн хайрын үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

673
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл