Энэ удаагийн ДАШТ-ний хамгийн азгүй бас бүтэлгүй хөгжөөн дэмжигч тодорчээ. Английн Бристол хотоос нисэж ирсэн Дуглас гэдэг эр тоглолтын тасалбараа мартсан болохыг Оросд ирээд мэджээ. Тэрээр Англи-Панамын багийн тоглолтыг үзэх гэж Нижний Новгород хотод ирсэн хойноо л тасалбараа мартсанаа санасан байна. Буудлын өрөөндөө ганцаараа гиеүрч хэвтсэн түүнтэй ITV News-ийн сэтгүүлч таарч энэ тухай цахимаар мэдээлжээ. Азаар өөр нэгэн хөгжөөн дэмжигчид илүү тасалбар байсныг азгүй эрд өгчээ.
Сэтгэгдэлүүд