нийгэм

Найз охиноо хөнөөгөөд цонхоор шидсэн байж болзошгүй

Таны сэтгэгдэл

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан.

Тус хэрэг 09:30 цагийн үед гарсан бөгөөд эмэгтэй нь газар дээрээ амьсгал хураасан бол эрэгтэйг нь Яаралтай түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна. Талийгаач эрэгтэй нь 1996 онд төрсөн 23 настай байсан бол Эмэгтэй нь 2001 онд төрсөн 18 настай байжээ. Энэхүү хэргийг амиа хорлолт байж болзошгүй хэмээн хэвлэлээр мэдээллэж байсан ч цагдаагийн байгууллагаас талийгаач эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гаргажээ. Тодруулбал, талийгаач эрэгтэй найз охиноо хүзүүн тус газар нь хутгалж хөнөөгөөд цонхоор шидсэн, үүний дараа өөрөө тагтаар дамжин дээвэр дээрээс үсэрсэн байж болзошгүй ажээ.

828
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл