зөвлөгөө

Эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж буй эр хүний 7 шинж

0

1. Үнэн сэтгэлээсээ халамжилдаг

Эмэгтэй хүнийг хайрлаж буй залуу хайртынхаа сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзлийг анхаарч үздэг.  Хайртдаа санаа тавьж чин сэтгэлээсээ тусалж амьдралд нь сайн сайханыг бэлэглэдэг.  Хайртыгаа халамжлаад зогсохгүй гэр бүл, найз нөхөдтэй нь мөн сайн харилцаа тогтоодог

2. Хамт өнгөрөөх цаг зав үргэлж гаргадаг

Тэрээр хайрт эмэгтэйтэйгээ удаан уулзахгүй байж чаддаггүй.  Цаг завтай болсон л бол хайртайгаа цагийг өнгөрөөхийг хүсдэг.  Хэдий хайрт эмэгтэй нь алс хол байсан ч хайртынхаа завтай үед хаана ч байсан цагийг өнгөрөөдөг. Мөн хамгийн чухал баяраар хамтдаа байдаг.  Жишээ нь Валинтен, Шинэ жил гэх мэт.

3. Хайрт эмэгтэйгээ эн тэргүүнд тавьдаг

Хайрт эмэгтэйгээ бүхнээс эн тэргүүнд тавьж цаг хугацааг хамт өнгөрөөхийг илүүд үзнэ.  Ямар ч шийдвэр гаргахдаа түүнийхээ хийж буй зүйлийганхааралтай бодож үзнэ.  Уулзаад ярихдаа ч “Би” гэхийн оронд “Бид” гэж ярьдаг.  Учир нь хайрт эмэгтэйгээ ирээдүйн төлөвлөгөөнд багтаасан байна.

4. Хайрт эмэгтэйгээ халамжладаг

Хайрт эмэгтэйд нь сайхан зүйлс тохиолдоход хөөрч баярлан аз жаргалтай болдог.  Хүнд бэрх цагт ч, аз жаргал мөчид ч хайртынхаа дэргэд байна.  Онцгой тэмдэглэлт баяр (Төрсөн өдөр, Шинэ жил, Валинтен)– аар гэнэтийн бэлэг өгөхийг хичээдэг.

5. Бусад хүмүүс хайртынх нь тухай мэдээсэй гэж хүсдэг

Олон нийтийн газарт хамтдаа гар гараасаа атган алхана.  Гэр бүл, найз нөхөдтэйгээ ч танилцуулахдаа хайртаараа бахархдаг.  Гэр бүлийнхээ аливаа баяр, тэмдэглэлт үйл явдалд ч хамтдаа байхыг илүүд үздэг.

6. Чин шударгаар эмэгтэйгээ хайрладаг

Өөрийн харилцаандаа үнэнч шударгаар хандана. Өмнө учирч байсан найз охидоосоо ч хайрт эмэгтэйгээ илүүд үнэлэх түүний сэтгэлд цор ганц хайр нь байдаг. Өөрийн хэлсэндээ хүрч, заримдаа хийж чадахгүй зүйлээ үнэнчээр хэлдэг. Хэдий тэр төгс хүн биш ч сайн хүн байхыг хичээдэг.

7. Хайрт эмэгтэйнхээ хувьд хамгийн шилдэг нь байхыг хүсдэг

Хайртыгаа аливааг хийхэд урам зориг өгдөг.  Гэр бүлийхэн болон найз нөхөдтэй нь хамт цагийг өнгөрөөгөөсэй гэж хүсдэг.  Хайр сэтгэлээсээ урам зориг авч хэрэв хайрт эмэгтэй нь аз жаргалтай байвал ирээдүйд хамт байхдаа ч баяр хөөртэй байна гэдгийг мэддэг.  Хэлэх үгэндээ бус хийх үйлдэл, ааш зандаа анхаардаг.Мэдээж, хүний хайртай эсвэл хайргүй эсэх нь үйлдэл, ааш араншингаар нь тод илэрдэг билээ. “Би чамд хайртай” гэж хэлэх амархан ч чин үнэн эсэхийг мэдэхэд хэцүү. Харин эр хүн эмэгтэйгээ хайрлаж буйн жинхэнэ шалгуур бол сая дурдсан шинж илрэлүүд юм.  Хайртаа гэдгээ хэлэхээс илүү хайртай гэдгийг нь зүрх сэтгэлээсээ мэдрэх үнэхээр сайхан бус уу?

Н.Номтойбаяр: Би ЖДҮ -чин засагт орж “Топор“-ын цэрэг болохгүй, Тэгж доошоо орохгүй

Өмнөх нийтлэл

Өөрсдийн гараар, сэтгэлээ шингээж хийсэн буузаа ахмадуудад бэлэглэлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө