нийгэм

Жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодсон хэргээр ял авлаа

Таны сэтгэгдэл

Жүжигчин Р.Адъяа өнгөрөгч оны гуравдугаар сард эхнэрээ зодсон хэргээр цагдаад шалгагдаад байсан юм. 

Түүний хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан бол хэргийг шалгах ажиллагаа дуусч дараахи шийтгэлийг ноогдуулжээ.

Р.Адъяад: 11.6 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга хүч хэрэглэх гэсэн зүйл ангиар тус тус яллан гурван сар зорчих эрхийг хязгаарлах, 1000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял ноогдуулжээ.

Р.Адъяагийн хувьд “21000” шоу нэвтрүүлэгт оролцох үедээ эхнэргүй, ээжийн хамт амьдардаг хэмээн хэлсэн байдаг ч угтаа 2016 онд нэгэн бүсгүйтэй хууль ёсоор гэр бүл болсон байдаг аж.

808
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл