нийгэм

Г.Чимгээ: “Нэмэхбаяр охины минь 49 хоногоор зул ч бариагүй хүн, Тэр одоо хаана байна вэ?“

Таны сэтгэгдэл

MNTM шоу нэвтрүүлгийн оролцогч талийгч Ч.Чамин-Эрдэнийн асуудлаар түүний ээж Г.Чимгээ, болон “Охидын түүхТББ-ын төлөөлөл нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Талийгчийн ээж Г.Чимгээ: “Миний охиныг амиа хорлосон болгож хэргийг хаах гэж үзэж байна. Хуулийн байгууллагад маш их гомдолтой байна. Хүн багтах боломжгүй цонхоор охиныг минь үсэрсэн болгож амиа хорлосон гэж байна. Би амиа хорлосон гэж бодохгүй байна. Тэр цонхоор хүн унаж багтдаг юм бол би өөрөө унаж үзүүлье, арван нэгэн давхраас унасан хүн ямар бэртэл гэмтэл авдгийг өөрийн биеэр харуулахаас өөр арга алга. MNTM шоуны оролцогч Э.Одонтунгалагийн ээж одоог болтол яагаад маанийн ерөөл тавьснаа тайлбарлахгүй байгаа юм бэ? Миний охин надад хэлэхдээ шоунд оролцсон цагаас эхлэн Э.Одонтунгалаг дарамталдаг байсан гэсэн. Охин минь тийм ч дуугүй хүн биш, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг хүн. Би охиндоо итгэж байна. Нэмэхбаяр охины минь 49 хоногоор зул ч бариагүй хүн. Тэр одоо хаана байна вэ? 16 тай байхаас нь л охинтой минь үерхэж ирсэн. Би энэ залууг сэжиглэж байна. Охин минь архи тамхи хэрэглэдэггүй байсан. Яагаад худал дүгнэлт гаргаад байгаа юм бэ? Би Нэмэхбаяр болон Одонтунгалаг нараас охиныхоо амийг нэхэх болно“ хэмээлээ.

“Охидын түүх“ ТББ-ын тэргүүн Ц.Нямдаваа: “Р.Булгамаа өмгөөлөгчид олон удаа хандсаны эцэст хэрэг дээр ажиллахыг зөвшөөрсөн. Тиймээс хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж хүлээж байна. Нэг зүйлийг онцлоход, бид  үргэлж хохирогчийн талыг буруутгаж байдаг. Хохирогч буруутгагдах бүрт хүчирхийлэгч ялж байдаг. Тиймээс хохирогчийг битгий буруутгаач, цахим орчин дахь доромжлол үгсээ зогсоогооч гэж хүсэх байна. Талийгаач охин хар нялхаасаа “Монгол модель“ агентлагт загвар өмсөж ирсэн. Гэтэл энэ охины амь насны төлөө загварын салбарынхан нэг нь ч дуугарахгүй байгаад гайхаж байна“ гэжээ.

www.Seen.mn 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

784
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл