Дэлхийн үйл явдал

“Токио-2020“ олимпийн сайн дурын ажилтнуудын бүртгэл ХААГДЛАА

Таны сэтгэгдэл

2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн болон Паралимпийн наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл есдүгээр сарын 26-ны өдөр нээгдэж гурван сар үргэлжилсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 21-ны 17:00 цагт хаагдлаа.

Нийт 160,000 орчим хүн дэлхийн өнцөг булан бүрээс бүртгүүлжээ. Эдгээрээс 63 хувь нь Япон иргэд байсан бол мөн адил 63 хувь нь эмэгтэйчүүд дийлэнхи хувийнг эзэлсэн байна. Токиогийн олимпын хорооны мэдээлж буйгаар бүртгэлээ хийлгэсэн эдгээр иргэдээс 80,000 хүн сонгогдох боломжтой гэжээ.

Сайн дурын ажилтнууд хоёр төрөлд хуваагдах бөгөөд эхний төрөл нь спортын арга хэмжээ болох газрууд болон тамирчдын байрлах байранд байж, үйл ажиллагаанд шууд оролцох юм.

Харин нөгөө төрлийн ажилтнууд нь нисэх онгоцны болон төмөр замын буудлууд зэрэг бусад газруудад байрлаж, жуулчдыг мэдээллээр хангах юм байна. Энэ төрлийн сайн дурын ажилд 20 мянга орчим хүн оролцох аж.

Бичгийн шалгалт болон ярилцлага зэрэг шалгалтуудыг давсан хүмүүс ирэх оны аравдугаар сараас эхлэн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхлэх юм байна.

www.Seen.mn 

770
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл