нийгэмОнцлох

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөл бөмбөгийн талбайн хаалга нурж 11 настай хүүхдийн аминд хүрчээ

0

Өчигдөр буюу зургадугаар сарын 18-нд сургуулийн ард байрладаг хөл бөмбөгийн талбайд төмөрөнд даруулан 11 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Тодруулбал, 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан байна. Тус сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Тус сургуулийн арын хөл бөмбөгийн талбайн хаалганы төмөр үе үе унадаг ч хүүхдүүд эргүүлэн босгож тоглодог байсан гэж тухайн газрын оршин суугч болон тэнд тоглодог хүүхдүүд ярьжээ.

Монгол хүнд хямд тийз-1

Өмнөх нийтлэл

Жүжигчин Ариукагийн нөхрийг эрэн сурвалжилж эхэлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм