нийгэм

200 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол 12 дугаар сарын 23-нд явагдана

Таны сэтгэгдэл

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол 12 дугаар сарын 23-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Та 2018 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.

Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал -200,000,000 төгрөг аж.

Тохирлын үеэр Азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой.

Хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүйн улмаас авч чадахгүй уддаг. Иймд хүсэлтээ хэрхэн баталгаажуулах заавар видеог татварын газраас хүргэж байна.

Зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.

ВИДЕО:

651
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл