Талийгч Ч.Чамин-Эрдэний 49 хоног маргааш буюу 12 дугаар сарын 12-ны өдөр болно.
Тэрээр “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг байсан бөгөөд “Mongolia’s next top model 2018” шоу нэвтрүүлэгт оролцож байх үедээ ийнхүү харамсалтайгаар амиа алдсан билээ.
Хэрэг 10 дугаар сарын 24 ны өдөр болсон бол шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарах ёстой ч нэг сарын дараа олон нийтэд ил болсон юм. Тэд талийгчийг гадны ямар нэгэн нөлөөгүй амиа алдсан хэмээн үзсэн.
Харин уг дүгнэлтийг ар гэрийхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ах Ч.Гэрэлхүү, болон талийгчийн ээж Г.Чимгээ нар хувийн мөрдөгч хөлслөн талийгчийн хэргийг ил болгохыг зорьж буй юм. Уг хэрэгт Д.Тамир гэх өмгөөлөгч ажиллаж байгаа ч өмгөөлөгч ажлаа хангалттай хийхгүй байна гэж үзэн түүнийг Р.Булгамаа өмгөөлөгчөөр солих хүсэлтээ Ч.Гэрэлхүү, Г.Чимгээ нар илэрхийлээд байгаа ч өмгөөлөгч Д.Тамир ямар нэгэн холбоо өгөлгүй олон хоног болж байгаа гэх.
Тэд өөрсдийн хийж буй ажлыг цахим орчинд нээлттэй байдлаар явуулж буй учир олон иргэд тэднийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Харин талийгчтэй мэргэжил нэгт загвар салбарыхан уг хэрэг явдалд ямар нэгэн байдлаар үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр загвар өмсөгч Б.Гүнзаяа цахим хуудсаараа дамжуулж уг хэрэгт бусад загвар өмсөгч модель нарыг олны танил болсон дуу хоолойгоороо нэгдэж талийгчийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд түлхэц болж өгөөч хэмээн уриаллаа.
Түүний бичснийг хүргэвэл: “Өөрийн үзэл бодлоо бичлээ. Жил бүр нэг охин, маш олон охид алуулж мөн хүчирхийлүүлж эсвэл алга болж, дарамтанд амьдарч бна. Нэг Салбарт мөр зэрэгцэн алхаж мандаж явсан нэг маань санаатайгаар хүний гарт амь эрсэдчихээд байна. Үнэхээр дотор муухайрч байна, айж байна, өрөвдөж байна, сэтгэл үймэрч байна. Босгоод ирж чадахгүй юм гэхэд яаж ийгээд үнэнг нь олоод сүнсийг нь тайван нойрсуулахсан. Юуг нь ч мэдэхгүй байж чимээгүй бай, өөрөө ч эрсдэлд орно гэж хүмүүс анхааруулж зөвлөж байна. Нийгэмд бүү хэл төрд шударга бус явдал хэрээс хэтэрч бна. Мөнгөтэй эрх мэдэлтэй бүхэнд Монголын хууль хүчний байгууллагууд үйлчилж бна. Монголд охид эмэгтэйчүүдийн амь нас эрх нь ингэж байнга үнэгүйдэж яргачид, хүчирхийлэгч, алуурчдын гарт цэцэг цэврүү шиг охидоо алдсаар байх нь зөв үү! Удахгүй таалийгаачийн 49 хоног болох гэж байна. Чадахаараа нэгдэж зул өргөцгөөе гэж уриалмаар байна. Мөн шударга үнэний төлөө тэмцэгч хууль, хяналтын байгууллагыхан онцгойлон анхааралаа хандуулж өгөөч ээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрх хамгаалах газрууд үнэний төлөө дуу хоолой болж өгөөчээ гэж гуймаар байна. Дуу хоолойгоо шударга бус, хууль бусын эсрэг олуулаа нэгдэж дуу хоолойгоо хүргэж үнэнг олохын төлөө шаардъя. Загварынхан минь ээ та нар бас уриалаад давалгаалаад өгөөчээ. Дараа нь хэний охин? Хэн? Ингэж хүний гарт амиа алдахыг хүлээнэ вэ? Ингээд л амиа хорлосон болоод өнгөрөөгөөд байх уу? Эсвэл өөрт чинь хамаагүй гээд надаар дутав гээд чимээгүй суугаад байгаа юм уу? Ийм үед л зүрх сэтгэлээ нэгтгэж нэг салбар нэгнийхээ төлөө гэдгээ зүрх сэтгэлээрээ харуулаачээ? Олны танил болсон юм бол бусаддаа үнэнийг түгээх дуу хоолой нь болоочээ… Үхсэн хүн үр хэлэхгүй гэж даапаалан талийгч Ч.Чамин-Эрдэнэ охины алтан амийг гаргуунд нь гаргаж “Амиа хорлолт“ болгож мушгин доромжлохыг эсэргүүцэх ёстой“ хэмээн уриалжээ. Тэрээр уг уриалгын хамт олны танил загвар өмсөгч модель нарын сошиал хаягийг хавсарган оруулсан байх ч тэднээс үзэл бодлоо илэрхийлсэн нь цөөхөн харагдаж байлаа.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд