нийгэм

Аль ч эмнэлэг жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр үйлчилхийг даалгав

0

Өнгөрөгч долоо хоногт ЭХЭМҮТ-д амаржихаар ирсэн эмэгтэй төрөх тасгаа хайн явсаар -30 градусын хүйтэнд тус эмнэлгийн хашаанд хүүхдээ төрүүлсэн явдал олныг цочирдуулсан билээ.

Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ын захирал Ш.Энхтөр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт албан даалгавар өгсөн байна.

Үүнд аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харъяалал харгалзахгүйгээр тусламжийг үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авахыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгосон байна.

Лондон хот үхлийн утаанаас салсан түүх хийгээд Монголчуудын арга

Өмнөх нийтлэл

Гурван охины Анугийн шинэ клип

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм