нийгэм

Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцов

0

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 5-р дээд чуулган өнөөдөр боллоо. Чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө хамгийн их тулгамдаж байгаа ажилгүйдлийн талаар хэлэлцэж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 10 гаруй ТББ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

Чуулганд МонголУлсын 21 аймаг, 9 дүүргийн АЭХ-ныанханшатныбайгууллагаассонгогдсонардчилал, шударгаёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд ор нэгдсэн Ардчилсан намын 800 гаруй эмэгтэй гишүүд оролцлоо. Мөн гэрбүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудурилгаар оролцсон юм. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооньэмэгтэйчүүд, гэрбүл, хүүхдийн сайн сайхны төлөө үйлст иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийнбайгууллагуудулстөрийн харъяалал үл харгалзан эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах санаачлага гарган ажиллаж байгаа. Энэхүү санаачлагын хүрээнд гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хамтран ажиллах санамж бичгийг 10 гаруй ТББ-тайбайгуулан хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцов

Өнгөрсөн 10 дугаар сард Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь шат, шатнытэргүүнүүдийг бүх гишүүдээсээ сонгох сунгааг “Сэтгэлийн хүч аян” нэрийн дор Монгол Улс даяар явуулж, Ардчилсан намын шинэчлэлийн үйл явцыг нэг шат ахиулж чадсан юм. Энэхүү чуулганаар дүрмийн дагуу бүх гишүүдийн саналаар тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяаг батламжлахын зэрэгцээ холбооны удирдлагын багийг томиллоо. Түүнчлэн, АЭХ-ны дүрмийг нээлттэй, оролцоотой, хариуцлагатай бодлого суурьтай нам байхад чиглэгдэж байгаа Ардчилсан намын шинэчлэлийн зарчмуудад нийцүүлэн мөн шинэчлэн баталлаа.

Талийгчийн ээж Г.Чимгээ: “Гэрт нь үл таних цагдаа орж ирэн гарын үсэг зурахыг тулгасан“ гэжээ

Өмнөх нийтлэл

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНААС 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм