зөвлөгөө

Төрсний дараахи сэтгэл гутралд орсон ээжид хэрхэн туслах вэ?

Таны сэтгэгдэл

Нялх хүүхэдтэй эх хүний амьдралд маш олон өөрчлөлт гардаг. Айл гэрийн эзэгтэйн сэтгэл санааны байдал тухайн гэр бүлд маш их нөлөөтэй учраас үүнийг чухалчлан үзэж, хань нөхөр, найз, ойр дотныхон нь ойлгож туслах нь чухал. Ийм төрлийн хямралд орсон ээжид ямар шинж тэмдэг илэрч болох, түүнд хэрхэн туслах талаар мэдээлэл хүргэж байна.

ТЭДНИЙ ХЯМРАХ ШАЛТГААН

Хэдийгээр эх хүн хүүхдэдээ хайртай байсан ч төрсний дараах өөрчлөлтөөс болж сэтгэлээр унах нь цөөнгүй тохиолдоно. Сэтгэл санааны ийм хямрал нь ердийн зүйл юм. Энэ бол тухайн эх муу хүн, эсвэл арчаа муутай гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн түүний биед төдийгүй амьдралд гарсан өөрчлөлтөөс болж буй хэрэг. Дараах шинж тэмдгүүд илэрч болдог. Үүнд:

  • Бие махбодод гарч буй өөрчлөлтүүдээс гадна тэд хүүхэдгүй байсан үеэ буюу хүссэн зүйлээ хийж, тааваараа унтдаг байсан цагаа ихэд үгүйлэн санагалздаг.
  • Зарим ээж хүүхэд асрах ажилдаа бүрмөсөн бууж өгч, санаагаар унадаг.
  • Түүний бие махбодод хүүхэд төрүүлж, хөхөөр хооллохоос үүдэн гарсан өөрчлөлтийг нөхөн төлжүүлэх эрчимтэй процесс, дааврын өөрчлөлт явагддаг.

ТЭДЭНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

  • Хэрэв байнга уйлж унжих, сэтгэл санаагаар унах, тамир тэнхээ тасрах, хүүхдэдээ дургүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй.
  • Энэ үед нь сайтар сонсон дэмжих хүн хэрэгтэй. Бас өөртөө цаг гаргахад нь туслах нь чухал.
  • Төрсний дараах сэтгэл хямралын талаар унших, бусад эцэг эхчүүдтэй харилцан ярилцах нь ч тустай байдаг.

НОЦТОЙ ХЯМРАЛД ОРСОН ҮЕД

  • Хүүхэдтэйгээ хамт байхаас дургүйцэх,
  • Хүүхдээ үгүй хийхийг хүсэх

зэрэг шинж илэрч болдог ба энэ байдал эмчлэгдэх боломжтой гэдгийг санаарай.

Эх сурвалж: “Хүмүүжлийн эерэг аргууд”

681
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл