энтертаймент

Уулын спортын тухай өгүүлэх “Half Eye“ баримтат кино цацагдана

Таны сэтгэгдэл

Уулын спорт хувь хүнээс эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд олон Монгол залуус энэ спортыг сонирхож хичээллэх болсон билээ.

Монгол орны дээвэр хэмээн нэрлэгддэг “Алтай таван богд“ Монгол уулчид төдийгүй гадны уулын спорт сонирхогчдын сонирхлыг ихээр татдаг ноён оргилын нэг юм.

Тэгвэл “Тэнгэрийн модун ТББ“ байгууллагын санаачлагаар продюсер Алекс Тино тус оргил руу авирч гарах үйл явц болоод Snowboard- оор гулгаж буусан тухай өгүүлэх “Half Eye“ хэмээх баримтат киног бүтээжээ.

Уг бүтээл 2018 оны Арваннэгдүгээр сарын 24-ны өдөр Өргөө-2 кино театрт 17:00 цагаас ганцхан удаа олны хүртээл болох ажээ.

617
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл