улс төр

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлж, гишүүдийн авсан зээлийг буцаан төлүүлнэ

Таны сэтгэгдэл

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал түүний хариуцдаг яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд хууль бусаар зээл авсан нь нотлогдоод байгаа юм.

Иймд түүнийг тус сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас дөнгөж сая албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид тус сангаас зээл авсан гишүүдийг ил тод болгох, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үүрэг өгсөн байна.

Мөн доорхи чиглэлүүдийг тус хуралдаанаас гаргасан байна

1. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх
2. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах
3. Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтанд шалгалт оруулах
4. Хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах
5. ЖДҮ- дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөх

www.Seen.mn 

587
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл