энтертаймент

“Гитар хөгжмийг уйлуулагч“ Александр Сага “Авъяаслаг Монголчууд“-ын онцлох оролцогч байлаа

Таны сэтгэгдэл

Амралтын  өдрөөр Монгол айл бүрт халуун дулаан уур амьсгал бүэлэглэж, дэлгэцийн өмнө хүлээлт үүсгэж чаддаг “Авъяаслаг Монголчууд“ шоуны өчигдрийн дугаарын онцлох оролцогчоор 60 настай Александр Сага байлаа.

Тэрээр ОХУ-аас оролцож байгаа бөгөөд Монголд хөгжмийн багшаар ажииладаг байна. 40 жилийн турш гитар хөгжимтэй нөхөрлөсөн түүний үзүүлбэр ёстой л нэг “Гитар хөгжмийг уйлуулна” гэдгийн тод жишээ болсон.

Монгол дуу хөгжимд хайртай гэх Александр Сага алтан үеийн хэд хэдэн дууны аяыг чадварлагаар хөглөсөн нь үзэгчид болоод шүүгчдийн дурсамжийг сэргээж, сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

www.Seen.mn 

728
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл