нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна

0

нөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 10. Сугар гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна хэмээжээ.

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Өмнөх нийтлэл

М.Билэгт: 20 сая малаар шатахуун бартердаж болох юм биш үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм