Эдийн засаг

Б.Пүрэвдагва: Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх зохицуулалттай болсон

Таны сэтгэгдэл

2027 оны нийслэлийн төсвийн онцлогийн талаар Хотын дарга Б.Пүрэвдагва “Хүн амын орлогын албан татвар өөрчлөгдсөнөөр 700 орчим мянган иргэний халаасанд 792 мянган төгрөг нь үлдэх боломжтой. Ингэснээр нийслэлийн төсвөөс 400 орчим тэрбум төгрөг хасагдана гэсэн үг. Мөн хотын албан татварыг 50 хувь бууруулсан. Анх удаа байр авч байгаа иргэд татвар төлөхгүй байх хуулийн зохицуулалтууд хийгдсэн.

2027 оны төсвийг сахилга баттай, олон улсын жишигт нийцүүлэх алхмыг хийлээ. Жишээлбэл өмнө нь зураг төсөлгүй, бэлэн болоогүй ажлуудыг жагсаалтад оруулдаг байсан. Зураг төсөлгүй учраас буцаан татагддаг, сахилга батгүй байлаа. Энэ удаад сахилга батыг нэгдүгээрт, хоёрдугаарт үр ашиг, гуравдугаарт гол гол асуудлуудыг шийдэхэд чиглүүлэх зарчим барьсан” гэв.

Харин шаардлагагүйгээр явган замыг хуулж шинэчлэх, замын хашлага сольдог асуудалд “Ийм зүйл давтагдахгүй. Захиалагчийн хяналт болон төлөвлөлтөөр шийднэ. Хэрэглэж болох явган зам хуулахгүй. Энэ жилээс шинэ стандарт мөрдүүлж эхэлсэн. Явган хүний зам, дугуйн зам мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замыг асфальтаар хийж байна. Өвөл халтиргаа бага, засвар арчилгааны өртөг бага. Гаднаас үнэтэй хавтан импортоор оруулж ирэхгүй. Бага зардлаар илүү аюулгүй, урт удаан хэрэглээтэй зам барина” гэв.

67
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

919 нийтлэл

Сэтгэгдэл бичих