спорт

Б.Энх-Оргил Тан Кайтай өрсөлдөнө

Таны сэтгэгдэл

Азийн холимог тулааны холбооноос БНХАУ-ын Шанхай хотод “One 174” тулааныг ирэх сард зохион байгуулна. Энэ удаагийн оргил тулааны нэгээр гавьяат тамирчин Б.Энх-Оргилын тулаан нэрлэгдэж байна. Түүний өрсөлдөгч БНХАУ-ын Тан Кай юм. Тэрээр холимог тулаанд нийт 23 удаа тулалдахдаа 20-д ялалт байгуулаад байна.

Тан Кай хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах бол Б.Энх-Оргил өөр жинд аварга болох зорилготой. Хэрэв ялалт байгуулбал тэрбээр Монголын анхны хоёр өөр жингийн ММА-гийн дэлхийн аварга болох юм.

Өдгөө 30 настай Тан Кай аваргын бүсээ хамгаалах тулааны эх орондоо анх удаа хийхээр болжээ. Уг тулаан арванхоёрдугаар сарын 12-нд Шанхай хотын Indoor Stadium-д болно.

Б.Энх-Оргил өнгөрөгч долоодугаар сард холимог тулааны ONE холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалахын төлөө Элбек Алишовтой тулалдсан ч хүнд цохилтоор ялагдсан билээ.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

895 нийтлэл

Сэтгэгдэл бичих