Соёл урлаг

“Гамма” агентлагийн 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт боллоо

Таны сэтгэгдэл

“Гамма” гэрэл зургийн агентлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Гамма 30” номын нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо.

Үзэсгэлэнд Монголын нийгмийн сүүлийн гучин жилийн түүхийг тольдож болохуйц 200 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Харин номын хувьд 540 гаруй гэрэл зургаас бүрдсэн аж.

Тус агентлаг нь 30 жилийн хугацаанд 500 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн, 200 гаруй гэрэл зургийн ном товхимол гаргасан байна.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд хязгаарлагдмал 30 гаруй, уламжлалт гэрэл зургийн 20 гаруй, орчин үеийн 150 гаруй бүтээл дэлгэгдэж байгаа юм. “Гамма 30” гэрэл зургийн үзэсгэлэн нь 11 сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр уламжлалт гэрэл зураг, олон улсын гэрэл зураг, орчин үеийн гэрэл зургийн талаар олон нийтэд нээлттэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

45
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

889 нийтлэл

Сэтгэгдэл бичих