улс төр

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын гишүүн, ТӨК-ийн захирал, аль нэг намын дарга байж болохгүй

Таны сэтгэгдэл

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 мэдээллийн цагаа хийлээ. Өнөөдрийн мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч буйтай холбогдуулан УИХ-ын дарга түүний үүргийг гүйцэтгэх талаар зарим шаардлагыг тавилаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхийлөгчийн институтыг ТЭХИЙН ЗОГСООЛ болгох ёстой. Ерөнхийлөгчөөс доошоо албан тушаалын шунал байж болохгүй. Албан тушаалын шуналаас болж эрх мэдэлтэй байхдаа ДАРАНГУЙЛАГЧ, эрх мэдлээсээ буугаад ХУЛГАЙЧ болдог жишиг тогтсон.

Ерөнхийлөгч болсон хүн бүр эргэж намаа самардаг. Намаа буцааж авах гэсэн үзэгдэл МАН-д ч, АН-д ч байсан” гэлээ.

29
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

874 нийтлэл

Сэтгэгдэл бичих