Гэрэгэ бодлогын хүрээлэн, Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс хамтран “Монголын нийгмийн бүтээлч давхарга: Дүр төрх, асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны Лхагва гарагт, Блю Скай тауэрийн Топаз танхимд 14:30-17:30 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү хэлэлцүүлгээр Монголын дундаж давхаргын өрхүүд, хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцэж, тэдний боломж, өсөлт хөгжлийг дэмжих бодлогын шийдлүүдийг тодорхойлохыг зорьжээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Монголын нийгмийн бүтээлч давхаргын дүр төрх” судалгааны үр дүнг танилцуулж, үргэлжлүүлэн World Café буюу бүлгийн оролцоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оролцогчид бодлогын боломжит шийдлүүдийг хамтран боловсруулж, ач холбогдол, хэрэгжих боломжийг нь харгалзан эрэмбэлж, цаашид намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмж гаргах аж.
Хэлэлцүүлэгт эдийн засагчид, нийгмийн бодлого судлаачид, иргэний нийгэм, бизнесийн салбарын төлөөлөл болон энэ сэдвийг сонирхсон иргэдийг өргөнөөр оролцох боломжтой юм байна.
Хэлэлцүүлэгт бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1Ns6bKx…/viewform…