Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлц, буцаан татахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Иргэдийн олонх нь Оюутолгойн ногдол ашгийг “Хуримтлалын сан”-д хадгалах санал өгсөн тул 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа буцаан татлаа” гэж мэдэгдэв.
Засгийн газрын зүгээс энэ онд Оюу толгойн ногдол ашгаар 3 их наяд төгрөгийг авч, 2 их наядаар төсөл хөтөлбөр санхүүжүүлж, 1 их наядыг баялгийн санд төвлөрүүлэхээр хуулийн төсөвт суулган УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудлын хүрээнд иргэдээс цахим санал асуулга авсан юм.
Ногдол ашгийг иргэдэд тараах уу, баялгийн санд нь бүгдийг төвлөрүүлэх үү гэдэг дээр өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан болон улстөрчид, иргэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байв.