спорт

Азийн пара спортын V наадамд оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Таны сэтгэгдэл

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Азийн зуны спортын паралимпын V наадам Япон улсын Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө.

Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртэж байжээ.

104
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

747 нийтлэл

Сэтгэгдэл бичих