Дэлхийн үйл явдал

Пакистаны сургуульд дээвэр нурж, 34 сурагч, нэг багш амиа алджээ

Таны сэтгэгдэл

Пакистаны Пешавар хотод өглөө хичээл орж байх үеэр сургуулийн дээвэр нурж, 34 сурагч, нэг эмэгтэй багш амиа алджээ.

Сандарсан эцэг эх, төрөл төрөгсөд сураггүй болсон ойр дотнын хүмүүсээ хайхаар сургуулийн гадаа цугларч, аврагчид хувийн хэвшлийн “Аль-Хайр” боловсролын төвийн нуранги дороос хүүхдүүдийг гаргахаар хэдэн цагийн турш ажилласан байна.

Амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь 13-аас доош насныхан бөгөөд бага орлоготой өрхийн хүүхдүүд байсан бөгөөд Аврах албаны бүсийн захирал Ариф Хаттакын мэдээлснээр 45 хүүхэд бэртжээ.

Телевизийн бичлэгт аврагчид нурангийг нүцгэн гараараа ухаж гаргаж ирэн түргэн тусламжийн машинд хүргэж буй нь бичигджээ.

Толгойдоо гэмтэл авсан гурван хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байгаа бол эмнэлэгт хүргэгдсэн бусад шархадсан хүмүүсийн ихэнхэд эмчилгээ хийж, эмнэлгээс гаргасан гэдгийг тэрээр нэмж хэлжээ.

Аврах ажиллагаа 4-5 цаг үргэлжилсэн бөгөөд “Барилгын хийцэл муу байсан, дээр хэт их ачаалалтай дээвэр барьсан нь нурах шалтгаан болсон” гэж Пешавар хотын цагдаагийн газрын дарга Миан Саид хэлжээ.

Сургуулийн эзнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС

105
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

747 нийтлэл

Сэтгэгдэл бичих