нийгэм

Эрт илрүүлэх үзлэгт 40990 суралцагч хамрагджээ

Таны сэтгэгдэл

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэг аравдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд хоёр сарын турш үргэлжилнэ. Эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган суралцагч хамрагдана.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 сурагч эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад явж байгаа бол үзлэг нь бүрэн дууссан 54,212 суралцагч байна. Өөрөөр хэлбэл хамрагдах ёстой сурагчдын 20 орчим хувь нь үзлэгт бүрэн хамрагджээ.

Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг эрт илрүүлэх үзлэгт хамруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бол Сүхбаатар аймаг 2.5 хувийн хамрагдалттай үзлэгийг зохион байгуулж байна.

Явцын мэдээллээс харахад суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл бусад өвчлөлтэй харьцуулахад түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод ч анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагджээ

Эхний шатны үзлэгийг 4 насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд сурагчдын эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн 4 түвшинд үнэлж байна.

Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

16
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

743 нийтлэл

Сэтгэгдэл бичих