нийгэм

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай дайрч нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

Таны сэтгэгдэл

БЗД-ийн 35 дугаар хороо Улиастай орчимд баавгай айлын гэр эвдэж нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхдийг хүнд гэмтээсэн гэх мэдээлэл өнөөдөр өглөө цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баавгайд хүүхэд биш 55 настай эрэгтэй бариулж нас барсан. Цогцсыг баавгай зууж гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан” гэв. Мөн 40 орчим насны эмэгтэй гэмтэж, ГССҮТ рүү хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.

ГССҮТ: Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.08-ны шөнийн 01:00 цагийн үед “Баавгайд бариулсан” гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан.

Түүнчлэн энэ талаар НБОГ-аас тодруулахад “Хэргийн газарт манай байгууллагаас ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэдэг тайлбарыг өглөө.

Уг байвгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлаа хангаж, тухайн газраас нэн даруй холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөлөө.

 

 

15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

705 нийтлэл

Сэтгэгдэл бичих