улс төр

Ж.Энхбаяр: Ирэх онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөсөн

Таны сэтгэгдэл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “2026 оны эхний 3 улирлын дүн гарлаа. Нийт Монгол Улсын экспорт 3.4 дахин өссөн. Нийт экспортын 90 хувь нь уул уурхайн нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гол бүтээгдэхүүнүүд байгаа бол Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд үлдсэн хувийг бүрдүүлж байна. Энэ нь “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы үр дүнд ХАА-ийн бүтээгдэхүүн экспортод өөрийн гэсэн байр суурьтай болж байгаагийн үр дүн юм. Бид 2026 оны төсөв тооцохдоо 16.6 тэрбум ам.долларын экспорт хийнэ гэсэн бол эхний гурван улирлын байдлаар энэ зорилтоо бүрэн биелүүлчихсэн байна.

Биржийн худалдааны үр дүнд зарласан үнээс илүү өндөр дүнгээр арилжаа хийгдэж байгаа нь экспортын төлөвлөгөө биелэхэд томоохон нөлөө үзүүлж байна. Оны эхний есөн сарын байдлаар ‘Эрдэнэт үйлдвэр’ 950 сая ам.долларын зэс экспортолсон. Экспортын бүтэц дэх гол бүтээгдэхүүний нэг нь ноос, ноолуур болж байна. Ноос, ноолуурын боловсруулалтын чанар сайжирч, салбарын өрсөлдөх чадвар нэмэгдсэн.Мөн мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.долларт хүрээд байна. Өвлийн эд, мах бэлтгэлийн ажил эхэлж байгаа учраас цаашид энэ үзүүлэлт нэмэгдэх боломжтой.

Арьс ширний экспорт өмнөх оны мөн үеэс 109 хувиар өссөн. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид экспортын бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж чадсаны бодит үр дүн юм. Самар, тослог ургамлын экспорт ч нэмэгдэж байна. Газар тариалангийн салбар дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын чиглэлээр хөгжиж байгаагийн илрэл болж, одоогоор 12.4 сая ам.долларын экспорт хийгээд байна. Нийт экспортын орлого өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын гадаад валютын нөөц аравдугаар сарын 1-ний байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь манай улсын түүхэнд анх удаа бүртгэгдэж буй өндөр үзүүлэлт. Хэрэв энэ эрч хадгалагдвал оны эцэст валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Бид 2026 оны экспортын орлогыг анх 16.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж баталсан. Харин өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны экспортын орлогын төсөөллийг 18.9 тэрбум ам.доллар болгон шинэчилж байна. Улмаар ирэх онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байна” гэв.

18
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

701 нийтлэл

Сэтгэгдэл бичих