нийгэм

Бага насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах хугацааг сунгажээ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс энэ сарын 2-ны байдлаар 69.2%-тай үргэлжилж байгааг НЭМГ-аас мэдээлэв.

Аравдугаар сарын 15-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Уг нь энэ сарын 3-нд дархлаажуулалтын хугацаа дуусна хэмээн мэдээлж байсан юм.

Харин 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, ААН-үүдэд уриалав.

Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой бөгөөд БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг тарьж байгаа юм.

51
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

684 нийтлэл

Сэтгэгдэл бичих