“Айчи Нагояа-2026” Ази тивийн наадмын боксын 55кг-ын жинд энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунтодыг ялсан бол хагас шигшээд Японы Рүи Ямагучид шүүгчдийн саналаар ялагдлаа.
Ийнхүү Х.Билгүүнсайхан “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг хүртлээ.