улс төр

С.Бямбацогт: Долоо хоногийн хугацаа алдахад цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн сард Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан ч парламентын түвшинд хэлэлцүүлэг эхэлсэн ч гишүүдийн ирцээс шалтгаалж удаашралтай байгаа юм. Төсвийн тодотголд 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх агуулга туссан ба хууль хэрэгжихийн тулд үүнээс өмнө батлагдсан байх шаардлага үүсэж буй. Өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх асуудлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “УИХ төсвийн тодотголыг хурдан баталбал ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Өвөлжилтийн бэлтгэл хангахад цахилгаан станцуудын засвар, үйлчилгээ, нүүрс худалдан авалтын ажлууд хийгдэнэ. Шатахууны нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байна. Цасанд дарагдахаас өмнө ургацаа хурдан хурааж авах зардал, мөнгө хэрэгтэй байна. Мах, хүнсний ногоо гээд хүнсний нөөц бүрдүүлэх Засгийн газрын санал хэрэгжиж эхэлнэ. Одоогоор бид бүхэн төсвийн тодотголыг батлах бололцоотой байна. Нэг долоо хоногийн хугацаа алдахад төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжгүй болно. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүд хуралдаа сууж асуудал байвал чуулганы танхим, байнгын хороон дээрээ хэлж, алдаа дутагдлаа хэлж, өөрчилж, засаач ээ гэж байгаа. Тэгэхгүй ирц бүрдүүлэхгүй, ажлаа хийхгүй байдлаар төрийн ажлыг тасалдуулах нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэсэн үг” гэв.

93
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

664 нийтлэл

Сэтгэгдэл бичих