нийгэм

Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноов

Таны сэтгэгдэл

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хурал өнөөдөр боллоо. Тус хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, шүүхээс Б.Эрдэнэсүхийг гэм буруутайд тооцсон юм. Улмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хурлыг өнөөдөр товлосон. Шүүхийн шийдвэрээр Б.Эрдэнэсүхийг эхнэртээ удаа дараа хүч хэрэглэсэн, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, санаатайгаар биед нь гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, мөн эхнэрээ мөрдөж, мөшгөсөн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцжээ. Улмаар шүүхээс түүнд 4 жил 6 сарын хорих ял оноосон байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон гэм буруугийн шүүх хурлаар түүнд 43.5 сая төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн юм. Харин өнөөдөр болсон шүүх хуралдаанаар дээрх үйлдлүүдэд нь холбогдуулан хорих ял оноолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаа, журмын дагуу давж заалдах эрхтэй.

24
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

654 нийтлэл

Сэтгэгдэл бичих