улс төр

Х.Нямбаатар: Сүүлийн 30 жилийн улс төрийг Ж.Оджаргал, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг нар найруулсныг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн

Таны сэтгэгдэл

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн “УИХ-ыг тараах санаачилга гаргана” хэмээн постын эхэндээ онцолж, MCS рүү чиглэжээ.

Ингэхдээ “Хассуурийн Ганхуягийг бараг би хөтөлж улс төрд оруулсан хүний нэг. MCS-ийн Ухаа худагийн оператораар ажилладаг хүн шүү дээ. Сүүлийн 30 жилийн улс төрийг MCS-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гурав л найруулсан. Гэвч найруулгыг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн. Энэнд худалдагдсан мань күк үхтлээ хилэгнэжээ. Эзнээ хамгаалах нь Хассуурийн Ганхуягийн дюти.

Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан брогийн засгаас АМНАТ-ийн 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа).

Н.Учралаар намайг хусуулсаны шагнал Оюу толгойн эрчим хүчний тендер. Сангийн сайд асан Б.Жавхлан MCS-тэй хамт Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг. Би муу ч сайн ч ХЗДХ-ийн сайд байсан шүү дээ.

Би яагаад MCS гээд байгаа вэ. Баянхонгорт асар том алтны уурхай эхлүүлж байгаа. Тэр уурхайг анхаарлын төвд аваачихгүй гэж бүтэн ажиллаж байгаа. Аан тийм. MCS сая Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчний тендерээр шагнагджээ. Баяр хүргэе” гэжээ.

102
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

654 нийтлэл

Сэтгэгдэл бичих