Цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдасанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурчээ. Тиймээс аравдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг Зам тээвэр хөгжлийн төвөөс мэдээллээ.
Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулах аж.