нийгэм

Увс аймагт айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгажээ

Таны сэтгэгдэл

Увс аймгийн Малчин суманд баавгай айлын хот руу дайрсан хэрэг гарсан. Тухайн айлынхан машиндаа суун зугтахад баавгай араас нь дайрч машиныг нь хэд хэд самардсан байна. Иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн тул баавгайг устгасан талаар Увс аймгийн удирдлагууд мэдээлжээ.

Суурин газруудад баавгай орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас 12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгосон. Увс аймгийн хувьд иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөлтэй аж.

45
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

653 нийтлэл

Сэтгэгдэл бичих