МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал А.Амартөгсийг хууль бусаар ажлаас халсан нь шүүхээр тогтоосон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байна.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амартөгс нь 2025.04.01-ний өдөр хууль бусаар ажлаас халагдсан бөгөөд уг асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээс 2025.12.16-ны өдөр хянан хэлэлцэж, хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг ноцтой зөрчин ажлаас халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн байна.


Гэвч уг шүүхийн шийдвэрийг МҮХАҮТ-ын одоогийн удирдлага хэрэгжүүлэхгүй байгааг эх сурвалж мэдээллэж байна. Удахгүй болох МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
