улс төр

Л.Энх-Амгалан: Би уучлалт гуйхгүй

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлага тавьж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Үүнд хариу тайлбар болгон Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Ингэхдээ “Нэгдүгээрт би уучлалт гуйхгүй. Би хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй, худлаа ярьж, хулгай хийгээгүй. Харин ажлаа тасалж буй гишүүд ард түмнээсээ уучллат гуйх хэрэгтэй. Д.Амарбаясгалан өөрөө том хулгайч, Бор тээгийн хулгайч. Өөрөө тийм хоншоортой юм бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж байгаад шалгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, би ямар нэгэн гэм хийсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Ямар ч асуудал байхгүй учраас би 2027 оны төсвийг боловсруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхээ шалгуулахаар АТГ, ЦЕГ-т хандчихсан байгаа” гэв.

38
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

646 нийтлэл

Сэтгэгдэл бичих