УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр (2026 оны 9 дүгээр сарын 25) Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр цаг үеийн болон улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Д.Амарбаясгалан: МАН Улс төрийн намын турхай хууль, Үндсэн хуулиа зөрчөөд тарах нөхцөл рүүгээ орох аюултай зүйл юм. Яагаад гэхээр Улс төрийн намын тухай хуулиараа төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан аливаа нам татан буугдана гэсэн заалттай. Засгийн газрыг бүрдүүлэхгүй 30 хонох нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэл нь МАН дээр ирнэ гэдэг аюул байгаа. Тэгэхээр намын удирддагууд олон талаас төр, засгийн эрхийн хамгаалах, хангахын төлөө зорьж ажиллах нь ойлгомжтой асуудал. Сошиал болон олон нийтийн сэтгэл зүйд тааруулж, зарим гишүүдийн дутуу судалгаатай ярьж байгаа шиг парламент тарах хэмжээний нөхцөл үүсээгүй гэж үзэж байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголтой холбоотой асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүд ахмадын тэтгэвэр нэмэх, төрийн байгууллагуудын цалинг нэмэх асуудлыг бодлогын хувьд дэмжиж байгаа, байнга шаардаж ирсэн. Өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газар байхдаа багш, эмч нарын цалинг салгаж, бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй орхисон нь өнөөдрийн эдийн засгийг хүндрүүлэх, төрийн сан улайх нөхцөл байдалд аваачсан. Үүнийг төсвийн тодотголоор засах нь дамжиггүй, УИХ-д сууж байгаа хэн ч байсан дэмжих үүрэгтэй.
Харамсалтай нь Л.Энх-Амгалан сайд энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулаад төсвийн тодотгол дотор 50 тэрбум төгрөгийн сургуулийн тоног төхөөрөмж зардал хэмээх зардлыг оруулж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүд задаргааг нь авья гэдэг асуудлыг сөхсөн. Гэтэл Боловсролын яамнаас эксэл файл буюу хавсралт файлыг Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнээр дамжуулан Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Өргөдлийн байнгын хорооны гишүүд тэр файлыг ажлаа хийж байгаа болохоор ямар сургуулиуд жагсаан бичсэн хувийн сургуулийн нэг хүүхдэд 5,5 сая төгрөгийн зардал ногдуулсан бэ гэдгийг хөндөгдсөн. Энэ асуудал хөндөгдөхөд Боловсролын яамны Төрийн нарийн бичиг нь тайлбарлахдаа бүх жагсаалтыг уншсан. Дараа нь загнуулсан уу, дарамтлуулсан уу эргэж буцсан. Эргээд араас нь Л.Энх-Амгалан гишүүн гарч ирснээ УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө ёс бусаар нэрлэж дарамталсан. УИХ-ын гишүүдийн хяналт тавих эрхэд халдан үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжийг хумисан. Бидний хардаж байгаагаар цалин тэтгэвэр нэмэх сайн амлалтын араар 50 тэрбум төгрөгийн хулгай оруулж ирэх гэж байгаад баригдсан. Тэр хулгайгаа дарахын тулд зориудаар улс төржүүлж, УИХ-ын гишүүдийг гүтгэсэн гэж үзэж байгаа.
Хэрвээ энэ эксел файл бодитой байсан бол ийм төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож байгаа юм. Л.Энх-Амгалан сайдын сүүлд хэлсэнчлэн “хуурамч файл” бол УИХ-д хуурамч файл оруулж ирсэн гэдгээр хуулийн хариуцлага хүлээх болж байгаа. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан хуулийн хариуцлага хүлээх нөхцлөө бүрдүүлсэн.
Тиймээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ. Ерөнхий сайдтай нүүр тулж уулзана.
Парламент бол Засгийн газрын дохиогоор хөдөлдөг танхим биш” бөгөөд Засгийн газар УИХ-ын өмнө хариуцлага хүлээж, төсөв, зарцуулалтаа ил тод тайлагнах ёстой” гэв.