Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа П.Оростогоог томилсон байна. Тухайлбал, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдох хүртэл хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоогоор түр орлон гүйцэтгүүлэхээр болжээ.
Салбарын сайд Г.Тэмүүлэн өөрийн эрх үүргийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.