нийгэм

С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ

Таны сэтгэгдэл

С.Молор-Эрдэнийг цагдан хорих арга хэмжээг 30 хоногоор сунгажээ. Тодруулбал, Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ дагуу ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг, шүүх хүлээн авч 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримтыг талуудад танилцуулан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн ба, яллагдагч С.М-ын хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж яллагдагч С.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

6
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

639 нийтлэл

Сэтгэгдэл бичих