улс төр

Ерөнхий сайд Н.Учрал өөрийнх нь хамаарал бүхий “Их засаг кинг“ сургуультай холбоотой асуудлаар АТГ-т хандлаа

Таны сэтгэгдэл

ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголыг байнгын хороод хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир “Их засаг кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг гурван сургууль Боловсролын яаманд хүсэлтээ өгсөн” гэх мэдээллийг өгсөн боловч “Их засаг кинг” сургууль хүсэлт гаргасан зүйл байхгүй гэж эл мэдээллийг няцаасан юм.

Харин өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайханы зүгээс “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 50 тэрбум төгрөгийг тусгаж оруулж ирсэн. Гэхдээ Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилсан зүйлгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл байнгын хорооны гишүүдэд эл төсвийн тодотголын задаргаа очсон ба тус задаргаа дунд “Их засаг кинг” сургууль дурдагдсан байгаа эх сурвалжууд мэдээлсэн.

Үүнтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр АТГ-т хандлаа. Тэрбээр энэ үеэрээ “Миний хөгшин аав, ээж хоёрыг улс төртэйгээ бүү холбооч ээ. Надад нууж хаах зүйл байхгүй” гэв.

20
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

542 нийтлэл

Сэтгэгдэл бичих