Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл есдүгээр сарын 3 буюу өнөөдөр эхэллээ. Бүртгэл есдүгээр сарын 11-ныг хүртэл E-Mongolia системээр явагдана.
Энэ удаагийн бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах боломжтой юм.
2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд буй.
Цэцэрлэгт бүртгүүлсэн багачуудыг насаар нь ангилбал
-
2 настай 24,159
-
3 настай 29,487
-
4 настай 30,721
-
5 настай 34,619 хүүхэд байна.