улс төр

ХБНГУ-ын Элчин сайд Томас Граф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Томас Графт баяр хүргэж, амжилт хүслээ.

Тэрбээр хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэлээ.

зураг

Элчин сайд Томас Граф Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.

Хоёр улсын Ерөнхийлөгч нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг шат ахиулан, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Хамтарсан тунхаглал гаргасан. Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хууль, эрх зүй, шүүх, эрчим хүч, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, соёл, археологи зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

зураг

зураг
62
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

488 нийтлэл

Сэтгэгдэл бичих