нийгэм

Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ

Таны сэтгэгдэл

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4-р баг, Богд уулын модны ам гэх газарт “Том оврын хар өнгийн автомашинтай жолооч мал хариулж явсан хүнийг мөргөөд зугтсан” гэх дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай ажиллахад тус багийн оршин суугч, 32 настай, эрэгтэй Э.О-г … марк, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ.

Уг хэрэгт холбогдуулан гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

471 нийтлэл

Сэтгэгдэл бичих