улс төр

Ерөнхий сайд Н.Учрал: Төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны улсын төсвийн тодотголын талаар танилцууллаа.

Тэрбээр “Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, форум, хурал, ёслол, илүү шатахуун, цаасны зардлыг бүхлээр нь танаж, төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

Бид урсгал зардлаас 433 их наяд, нийслэлийн үнэт цааснаас 758 их наяд, хөрөнгийн зардлаас 249 их наяд төгрөгийг бодитоор хэмнэж байна.

Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдын цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулна. Нийт 433 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас хэмнэсэн.

Ингээд 1.4 их наяд төгрөгийг хэмнэсний үндсэн дээр нэг их наяд төгрөгийг:

  • Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал,
  • Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэх,
  • Соёл, спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэх,
  • Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, ахмадуудад суурь тэтгэвэр олгох зэрэгт зарцуулна. 

Харин 400 тэрбум төгрөгийг:

  • Мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулна,
  • Хэрэглэгчдэд ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлж, эрчим хүчний тарифын алдагдалд татаас олгоно,
  • Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл,
  • Гэрт ойр сургууль хөтөлбөрт зарцуулна” хэмээн танилцууллаа. 

Товчхондоо, Урсгал зардлаас 431.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум нийт 1.4 их наяд 38.9 тэрбум төгрөг хэмнэх аж.

Төсвөөс хэмнэсэн зардлыг ирэх өвөл цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг зүйлд зориулана гэлээ.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

471 нийтлэл

Сэтгэгдэл бичих