COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хийж буй.
Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдагва “Тэгш, сондгой хязгаарлалт бол бүгдээрээ зогсож байснаас ээлжилж ажлаа амжуулъя гэсэн л логик шүү дээ. Дугаарын хязгаарлалтаар яваагүй өдрийг нь тооцож, татвараас нь хасах тооцоолол хийж байна. Тэр нь илүү шударга байх” гэв.