нийгэм

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

Таны сэтгэгдэл

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа.
Тус өртөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Бид энэ хэмжээг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Цаашид энэ төрлийн машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх төлөвлөгөөтэй. Мөн ногоон өртөөг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна” гэлээ.
“Моннис групп”-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар цахилгаан машин нь шатахуунд зарцуулах зардлыг 90 хувиар бууруулдаг бөгөөд цаашид ногоон өртөө байгуулахад манлайлж ажиллана гэдгээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

50
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

453 нийтлэл

Сэтгэгдэл бичих